Google adsense

Welcome to...

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ блогоороо Кула би өөрийн мэдсэн сурсан зүйлээсээ та бүхэнтэй хуваалцах болно. Сэтгэгдэлээр урам хайрлана биз...

Reclam

Оutsourcing work

Wednesday, October 28, 2009 Labels: , , 4 comments

Би бээр it гийн сонин сайханаас сонирхож чих тавин чагнаж суудаг хүнийхээ хувьд сонссон дуулсан бүхнээсээ хуваалцаж байхаар шийдсэн юм. it around маань хэн бүхний хүсэл болсон тэр дундаа it чиглэлээр суралцагчдын туйлын сонирхол болсон нэгэн ажлын талаар нийтлэлээ эхлүүлж байна. Тухлан сууж уншина уу...

Гэртээ сууж байгаад дэлхийн хаана ч ажиллахыг outsourcing work гэж нэрлэдэг. Энэ нь мэдээллийн технологийн салбарт илүү түлхүү хөгжсөн байдаг. 21 р зууныг мэдээллийн технологийн зуун гэж зүгээр ч нэг нэрлэчихээгүй. Энэ салбарын хөгжил өнөөдөр сар жилээр бус минут секундээр ахиж дээшилж байна. Мэргэжлийнхэн ч гэлтгүй оюутан залуус асар олноороо чөлөөт цагаа энэ салбарын хөгжилд нөлөө үзүүлэхүйц байдлаар өнгөрөөж байгаа нь сайшаалтай...
Өнөөдөр дэлхийн жишигээр it салбарын нэг мэргэжилтэн сардаа 3000-5000 ам долларын цалин авдаг бол энэ ажилтаны хийсэнтэй дүйцэхүйц хэмжээний ажлыг энэтхэг хүн/буурай орны онлайн ажилчид/ онлайнаар 300-500 доллараар хийдэг учраас компаниуд суурин ажилтанаас илүү гадны онлайн ажилчдыг илүү сонирхох болсон.

Дэлхийд нэр нь түгсэн IT-ын чиглэлийн мангасууд болох Microsoft, Google, Rapidshare,Yahoo гэх мэт гигантууд бүгд л аль хэдийн outsourcing хийдэг ажилтануудаас бүрдсэн бүхэл бүтэн армийг босгосон байдаг.Тив алгасч ажилладаг ажилчид гэж энийг л хэлэх байх даа. Өндөр цалинтай ажил хийх боломж маш их.

It салбарын outsourcing work оор дэлхий дээр энэтхэг улс толгой цохидог. Учир нь энэтхэг бол хүн амаараа дэлхийд 2 т ордог ч эдийн засгаараа асар дорой орон. Өөрөөр хэлбэл амжиргааны баталгаажих түвшин доогуур байдаг. Ийм учраас дэлхийн том компаниуд энэ байдлыг ашиглан хямд үнээр гадаад ажилчин авах бодлогыг баримталдаг.

Мэдээж та энэ ажлыг хийхийн тулд англи хэлтэй байх зайлшгүй шаардлагатай. Мөн зарим нэг шалгалт өгөн мэргэжлийн чадвараа үнэлүүлэх шаардлагатай. Жишээ нь монголд МТИШ төвөөс зохион байгуулдаг шалгалт бий. Энэ шалгалтанд орж тэнцсэнээр та азийн бүх улсуудад outsourсing хийх боломжтой болдог. Энэ талаар судлах бол ийшээ орж үзнэ биз...

Одоогоор монголчууд маань Япон улсад л outsourcing маш ихээр хийдэг. Мөн GOOGLE сүүлийн үед монгол мэргэжилтнүүдийг сонирхдог болсон гэх. Үнэн худлыг нь мэдэхгүй ч миний мэдэх тус компанид outsourcing хийдэг нэгэн ах маань ингэж ярьж байсан. Ер нь тэр ахын яриагаар бол монголчуудын маань цалингын үнэлэмж харьцангуй өндөр байдаг. Энэтхэг мэтийн ажилчид шиг асар хямдхан биеэ үнэлдэггүй гэж байсан.

Миний мэдэхээр 2007 онд Япон улсаас outsourсing ийн шалгаруулалт монголын их дээд сургуулиудын төгсөх курсын оюутнуудад зарлаж байсан санагдана. Магадгүй монголын маань хөгжлийн гарц энэ ч байж болох юм. Оюу толгой, Таван толгойгоо ухаж төнхөөд дэлхийн түүхий эдийг гартаа атгадаг хоёр хөрштэйгөө өрсөлдөж хөгжинө гэдэг юу л бол.

Харин оюунлаг залуус ирээдүйд гарч буй it чиглэлийн ажлын асар их орон тоон боломжыг ашиглах нь зүйн хэрэг байх. Одоо дэлхий дээрх нийт салбарын 80 орчим хувь нь it салбараас шууд хамаарч байна. Бид цөөхөн ч гэсэн бүгдээрээ хэлтэй устай, чадварлаг мэргэжилтэнүүд болж чадвал биеэ үнэлэхдээ дэлхийн жишигээр нүүр бардам үнэлэх боломжтой болно. Ийм жишээ ч байна. Латин америкийн Пуэрто-Рико хэмээх улсыг та бүхэн мэдэх л байх,хэдхэн жилийн өмнө яг л монгол шиг маань ядуу буурай орон байсан.

Одоо тэгвэл 5 хан сая хүн амтай мөртлөө хичнээн өндөр хөгжилтэй орон болсон гэж санана. Тэд анхандаа зам тээвэр, уул уурхайгаар хөгжих гэж үзсэн ч бүтэлгүйтсэн. Эцэстээ тэднийг хөгжүүлэх гол гарц чадалтай, мэдлэгэтэй залуусынхаа оюун ухааныг үнэлэх гэдгийг ойлгосон. Одоо тэр орны нэг хүнд ноогдох жилийн орлого нь 30 мянган ам доллар хол гарч дэлхийд эхний 30 д орж байна.

Тэд чадаж байхад бид ч бас чадна. Хамгийн гол нь чадварлаг мэргэжилтэн. Одоо монголд 700 гаруй их дээд, бага, дунд, коллеж, сургууль байгаа. Эдгээрийн 150 орчим нь их дээд сургуулиуд. Тэднээс 70 орчим нь IT чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж байна. Энэ арай дэндэнэ ээ. Захын нэг жижиг сургууль хүртэл программист бэлтгээд ирэхээр юу болох вэ. Бүгд л программист. Тэгсэн хэрнээ эзэмшсэн мэдлэг нь 10 жилийн Мэдээлэл зүйн багшийн хэмжээний мэдлэгэтэй.

it инжинер гээч зүйл хэн дуртай нь хийгээд байдаг ажил биш шиг санагддаг. Тэхдээ хамгийн гол нь системтэй сургалт, тухайн хүний хичээл зүтгэл, хөдөлмөрийн үндсэн дээр л чадварлаг мэргэжилтэн бүрэлдэн бий болно. Мөн хобби сонирхолоороо энэ салбарт орж ирээд амжилттай ажиллаж буй мэргэжилтнүүд ч байдаг. Тэдгээрийг үгүйсгэх гэсэнгүй. Гол нь бид чадварлаг мэргэжилтэнүүд болж чадвал IT салбараас монгол шиг жижиг орон том зүйлийг унагааж чадна шүү гэдгийг хэлэх гэсэн юм.

Ч.Энхбаяр

4 Response to "Оutsourcing work"

nogto said...

сайхан мэдээлэл байна. баярлалаа хөгшөөн.

nogto said...

сайхан мэдээлэл байна. баярлалаа

Anonymous said...

баярлалаа, өөр хэрэгтэй мэдээлэл бичээрэй

angelic_universe said...

Тэдний нэг нь болноо ерөөсөө

Post a Comment

Таньд бага ч гэсэн хэрэг болсон бол урмын үгсээр мялаагаарай... ккк