Өнөөдөр хүн төрлөхтөний хөгжих үү, эс хөгжих үү гэсэн оюун ухааны чадвар чадамжын асуудал маш чухал үе дээрээ байгаа гэж би боддог юм. Өдгөө дэлхийн техник технологи, тэр дундаа компьютерийн хөгжил асар хурдацтайгаар өсөн нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл компьютер техникийн хөгжил 6 сард нэг дахин өсөж байна. Зөвхөн 1 жилийн дотор 600 сая компьютер жагсаалаас гардаг. Жагсаалаас гарсан шалтгаан нь мэдээж хүчин чадал, үзүүлэлт гологдсон байгаа юм.Үүнээс үүдээд асар олон төрлийн өвчин болон муу үр дагаварууд газар авч байдаг. Таргалалт, ясны сийрэгжилт 2 ыг дурьдахад л хангалттай гэж бодож байна. Таргалалт: Зүрх судасны өвчинд нэрвэгдэх, нас богиносох, биеийн биохимийн урвал хэм хэмжээгээ алдах гээд л яриад байвал асар олон л муу үр дагавар гарч ирэх байх. Энэ таны нүдэнд харагдах эхний асуудал. Эдгээрийг хүн төрлөхтөн хүсэхгүй л байх.
Удаах нь дээрхээс ч том асуудал боловч та үүнийг үзэхгүй, таны нас ч хүрэхгүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт таны үр хүүхэд, хүн төрлөхтөний хойч үеп тулгарч болох асуудал. Энэ нь оюун ухааны доройтол.
Хүн төрлөхтөний оюун ухаан техник технологи хөгжихийн хэрээр сулран доройтох болно. Урьд нь хүний оюун ухаанаар бүтдэг байсан зүйл компьютерийн тооцоолуураар бүтнэ. Хүн сэтгэдэг байсан бол компьютер үүнийг хийдэг болно. Хүний тархи тухайн хоромд 1 тэрбум үйлдлийг тооцоолон бодох чадвартай. Энэ чадлыг хэдийгээр компьютерийн чадал давж гарч чадаагүй боловч сүүлийн 6 жилийн өсөлт хөгжилтөөс харахад тун удахгүй компюьтер хүний тархи 2 ийн өрсөлдөөн дуусгавар болж энэ бүхэн компьютерийн ялалтаар дуусах нь дамжиггүй.
2007 онд Израйл улс амьд эсээс бүтсэн компьютер хийх тухайгаа зарласаныг зарим нэг нь мэдэж л байгаа байх. НАНО технологийн ачаар энэ бүхнийг хийх бололцоотой болсон. харин энэ НАНО технологи гэж юу вэ? Хүн төрлөхтөнд юу авчрах вэ гэдэг талаар iT around булангийнхаа дараагийн дугаарт бичихээр төлөвлөсөн байгаа.
За ингээд цаашид компьютер энэ эрчээрээ хөгжсөөр хүн төрлөхтөний оюун ухаан бүтээсэн зүйлийнхээ ард хоцорч хамгийн том үнэт зүйл, орчлон ертөнцөд байдаг цор ганц эрдэнэ нь бага багаар үнэ цэнээ алдаж эхлэх аюул тулгарна. Үүнд хүн төрлөхтөн бэлтгэлтэй байж хүний оюун ухаан болоод компьютер 2 ын харилцаагг нягт холбоотой ажиллуулах шаардлага тулгарч байна...
Магадгүй Ганхүүгийн маань бичсэн ИНДИГО ХҮҮХДҮҮД нэртэй бичлэг дээрх тэдгээр хүмүүс энэ асуудлыг шийдэхээр дэлхий дээр илгээгдсэн байж болох л юм. Гэхдээ энэ бол ТОМ АСУУДАЛ гэдгийг нийтээр ойлгох хэрэгтэй байх...
Ч.ЭНХБАЯР
Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ блогоороо Кула би өөрийн мэдсэн сурсан зүйлээсээ та бүхэнтэй хуваалцах болно. Сэтгэгдэлээр урам хайрлана биз...

1 Response to "Oюун ухаан Computer т ялагдана..."
Харин тийм ээ. Хэцүүхэн зүйл ирээдүйд болох нь тодорхой. Тиймээс бэлтгэх л хэрэгтэй. Компьютерийг ашиглах нь эхний тэмцэл байх тийм үү
Post a Comment
Таньд бага ч гэсэн хэрэг болсон бол урмын үгсээр мялаагаарай... ккк