Google adsense

Welcome to...

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ блогоороо Кула би өөрийн мэдсэн сурсан зүйлээсээ та бүхэнтэй хуваалцах болно. Сэтгэгдэлээр урам хайрлана биз...

Reclam

Хараал идсэн POP UP and UNDER

Wednesday, October 28, 2009 Labels: , 0 comments

Pop-up/урд нь гарч ирдэг цонх/ Pop-under/ард нь гарч ирдэг цонх/ гэж ер нь юуг хэлээд байгааг хүмүүс ерөнхийд нь ойлгож байгаа байх. Эдгээр цонхнууд яагаад веб д гараад байгааг харин тэр болгон мэддэггүй. Ерөнхийдөө эдгээр цонхны ажиллах зарчим нь нэг боловч үүрэг роль нь өөр өөр байгаа. Хүсвэл та pop up цонхыг өөрийнхөө веб/блог/ т харуулах боломжтой. Бас харуулахгүй байх ч бололцоотой.

Гэхдээ pop up цонх бүхий веб д ороход үнэхээр ядаргаатай төвөгтэй санагддаг тал бий. Ялангуяа Монголчууд бидний хувьд pop up цонхыг тэр болгон ашигладаггүй. Тийм ч болохоор гадны өөрт хамаагүй мэдээлэл бүхий pop up цонх байнга харах нь тийм ч таатай зүйл биш байх. Ер нь pop up цонх ашигладаг монгол сайт байхгүй гээд хэлчихэд болно.


Мэдээж зориулалтын горимоор дээр нь дарж байж гаргаж ирдэг pop up бүхий веб сайтууд олон боловч энэ нь харин ч хялбар амар санагддаг. Гэтэл дээр дурдсанчлан шал хамаагүй зүйлийн мэдээлэл харуулсан pop up ууд манай монголын сайт, блогуудаар олширчээ. Үүний шалтгаан нь бол ердөө хэдхэн зүйлүүд дээр байгаа.

1. Флаш цаг, гоёл чимэглэл /жава бол хамаарахгүй/

2. Тоолуур


3. Баннер


4. Хөдөлгөөнт зураг, мэндчилгээний зураг /гадаадын/


Эдгээр зүйлүүдийг ашиглахдаа жаахан хянуур байх хэрэгтэй.


Та нэг зүйлийг бодож үзсэн үү? Цагны, гоёл чимэглэлийн, тоолуурын кодыг өгдөг сайтууд ямар ч ашиггүй зүйл ажиллуулах хэрэггүй шүү дээ. Тэд ашигтай болоод л ийм зүйл ажиллуулж байгаа. Өнгөн дээрээ хүмүүст зүгээр л хэрэгцээтэй гоё чамин зүйлийг нь олгоод байгаа мэт харагдах боловч угтаа бол таны веб сайтад өөрсдийн сурталчилгааг байрлуулж байна гэсэн үг юм. Энэ нь өнөөх гайхал pop up юм.


Үүнээс яаж сэргийлэх вэ? Ер нь веб блог ууд цэвэрхэн энгийн байхдаа сайхан харагддаг. Заавал сонин содон зүйлээр чимэх шаардлага байхгүй. Учир нь тэр сонин содон хүн сонирхоод байгаа зүйлүүд дээр чинь хамгийн их pop up цонх байж байдаг. Үүний оронд dynamicdrive.com гэх мэтийн том сайтуудаас тоолуур, цагны энгийн жава кодуудыг авах бололцоотой. Эдгээр нь ямар ч pop up гаргадаггүй.


Янз бүрийн флаш дээр хийгдсэн гоёл, цаг, тоолуурууд дотоод бүтэцдээ pop up харуулахуйц байдлаар хийгдсэн байдаг. Гаднаас нь кодыг нь хараад мэдэх боломжгүй.


Сүүлийн үед бэлэн баннер хийдэг сайтууд pop up түгээх нь их болсон байна билээ. Иймд баннераа өөрсдөө хийх хэрэгтэй байх. Үгүй гэхэд илүү кодыг нь хасаад хаячихдаг байх хэрэгтэй. Баннер хийх тухай хичээл дээр баннерын код байгаа, тэндээс харж байгаад илүү кодыг нь аваад хаячих хэрэгтэй.


Одоо манай банжигаар дүүрэн байгаа эдгээр өрөмний өтнүүд бол бүгд хууль бус сурталчилгааны хуудас гэдгийг анхаарах хэрэгтэй. Блогоо хүнд аятайхан шиг уншуулмаар байвал ард түмээн блогтоо их цэвэрлэгээ хийх цаг болжээ. Арай хэтэрсэн санагдаж байна шүү.


Эцэст нь хэлэхэд блог сайтууд нь цэвэрлэгээ хийхгүй бол уншигчид маань өөрсдийгөө pop up аас хамгаалъя. Яаж гэж үү? Одоо бараг бүгд Мозила хэрэглэдэг болсон байх. Тийм учраас энэхүү үнэгүй нэмэгдэлийг хөтөч дөө татаж суулгаарай. Гэм нь сулхан дуутай юм билээ. Хүсвэл дуугүй болгочихож болох байх. Тохиргоогоо өөрсдөө хийнэ биз...



Мөн Мозилагын өөрийнх нь тохиргоогоор хүссэн хуудсан дахь pop up ийг хориглоод байх боломжтойг санаарай... /Бүгд монгол хэл дээрхийг ашигладаг болсон гэж бодож байгаа тул тайлбарласангүй, өөр хөтөч ашиглаж үзээгүй болохоор бусдын ашигладагыг мэдэхгүй тул уучилна биз/


No Response to "Хараал идсэн POP UP and UNDER"

Post a Comment

Таньд бага ч гэсэн хэрэг болсон бол урмын үгсээр мялаагаарай... ккк