Google adsense

Welcome to...

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ блогоороо Кула би өөрийн мэдсэн сурсан зүйлээсээ та бүхэнтэй хуваалцах болно. Сэтгэгдэлээр урам хайрлана биз...

Reclam

Banner гэж юу вэ? Түүнийг хийх...

Wednesday, October 28, 2009 Labels: , 6 comments

Юм гэдэг чинь учир жанцантай, Жанцан гэдэг чинь манай өвөө лав биш, за тэгэхээр баннер гэдгийг хүмүүс нээх сүрхий нүсэр эд гэж ойлгоод сүрдээд байх шиг байна аа. Маш хялбар энгийн зүйл.




Ямар ч хамаагүй дурын өөрт байгаа зургийг баннер болгох боломжтой. Мэдээж зургийн чинь хэмжээ сайтын чинь дизайнд тохирсон байх ёстой. Өөрөөр хэлбэл бүдүүн зайнд нээх нарийхан зураг оруулчихвал тааламжгүй шүү дээ. Гэхдээ энэ бол бүүр анхан шатны таны хэрэгцээний асуудал болохоос баннер таны хүссэнээр 100% байна гэвэл бас бүтэшгүй. Та баннераа бусад сайт дээр байрлуулах болохоос өөрийнхөө сайт дээр л тавих гэж хийхгүй нь лавтай...


Иймд та баннерын еоөнхий дизайныг чухалчлах хэрэгтэй. Түрүүн хэлсэнчлэн дурын зургийг баннер болгож болно гэсэн. Энэ утгаараа зургийн дизайн ерөнхий байх ёстой гэсэн санаа юм л даа. Ямар ч сайт дээр зохицож харагдаж чадах хэрэгтэй...


Банжигын блогчидыг хараад байхад хажуу баганандаа зохицоогүй өндөр нам, өргөн бүдүүн, туранхай гоолиг, царай муутай, гээд л 11 шидийн баннер байрлуулсан байгаа харагддаг. Нов ногоон загвар дээр яв ягаан баннер аваачаад хадчихсан, яджаахад тэр нь бүдүүдээд багтахгүй тал нь гарчихсан этэр харагддаг. Энэ байдлыг халах хэрэгтэй.


Тэхгүй бол зарим админууд сайтын дизайнд муугаар нөлөөлж байна гэж баннерыг чинь тавихаас татгалзана. Мэдээж таны ганц жижиг баннерт зориулан өөрийнхөө сайтын дизайныг өөрчлөхгүй нь лавтай. Аан тийн таньд дурлачихсан бол тэгж болох л юм.


Баннер гэдэг нь хүмүүс бүүр гөлрөөд хараад байдаг зүйл биш. Хэсэгхэн хугацаанд хэрэглэгчийн нүдний урдуур эргэлддэг. Эргэлдэхээргүй байрлалтай байсан ч гэсэн хэрэглэгч баннерыг чинь ердөө 1,3 сек д л хараад өнгөрнө. Энэ богинохон хугацаанд хэрэглэгчийн тархийг ажиллуулах/сэргээх, өөртөө татах/ тийм боломжийг тухайн баннер гаргаж өгөх хэрэгтэй.


Юу гэсэн үг вэ гэхээр баннерыг нэг хараад л юу байгаа болоо гээд өөрийн эрхгүй дараад үзчихмээр тийм байдлаар хийх нь чухал. Өнгө алаглуулахаас илүү содон зураг, содон үг хэрэглэгчийг илүү ихээр өөртөө татдагыг гадны зарим сайтууд судалгаагаар баталсан байна билээ...


Баннерын ач холбогдол. Энэ бол мэдээж өөрийн сайтруугаа хэрэглэгчидийг урин дуудах хамгийн зөв гарц гэдгийг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа. Хэрэглэгч ороод ирнээ гээд хүлээгээд суух бол хамгийн утгагүй гэж ноён ТЖ хэлсэн байгаа. Тиймээс хүлээж суудаггүй юмаа гэхэд баннераа байрлуулж болох бүх төрлийн орон зайнд байрлуулж өөрийн сайтыг сурталчилах хэрэгтэй.


За одоо баннераа хийцгээе. photoshop, photofilter, photoeffect, paint зэрэг зурагтай ажиллах бүх төрлийн программаар өөрийн баннерыг хийх боломжтой. Дурын зурган дээр үг бичих ч юмуу? эсвэл зургаа дангаар нь ч ашигласан болно. Энэ бол таны хэрэг. Ямар ч байсан одоо нэг зураг сонгоё. Тухайн сонгосон зурагаа аль нэг газар хуулъя. БИ банжиг нэт лүү хууллаа. Зургийн зам маань http://img.banjig.net/d/bb/user_uploads/185935/2_c9bc2ac9.jpg гэж гарч ирж байна.


Одоо баннер болгоё: <a href="http://kula.mn"><img src="http://img.banjig.net/d/bb/user_uploads/185935/2_c9bc2ac9.jpg"></a> ийм боллоо. Энэ нь холбоостой зураг гэсэн үг.


Баннер мэдээж шинэ хуудсан нээгддэг байх хэрэгтэй. Ингэхийн тулд target="_blank" гэсэн утгийг нэмж өгнө. Ингээд код маань <a target="_blank" href="http://kula.mn"><img src="http://img.banjig.net/d/bb/user_uploads/185935/2_c9bc2ac9.jpg"></a> боллоо.


Одоо зураг чинь томдоод багадаад болохгүй байна уу? Тэгвэл img хэсэгт width="өргөн"; height="өндөр"; гэж нэмж өгнө. Өргөн өндөрөө өөрийн хүссэнээр оруулах бөгөөд утга нь пикселээр /px/ ээр байна.


Хамгийн сүүлд нь баннерыг чинь хэн нэгэн хуулж аваад өөрийн блог сайтдаа байрлулах бол код нь хэрэгтэй. Энэ кодыг харагдуулахын тулд <textarea></textarea> тагийг ашиглана. Ингээд баннерын чинь код бэлэн боллоо.


<a target="_blank" href="http://kula.mn"><img src="http://img.banjig.net/d/bb/user_uploads/185935/2_c9bc2ac9.jpg" width="өргөн"; height="өндөр" /></a><textarea><a target="_blank" href="http://kula.mn"><img src="http://img.banjig.net/d/bb/user_uploads/185935/2_c9bc2ac9.jpg" width="өргөн"; height="өндөр" /></a></textarea>


Бэлэн болсон баннер:





6 Response to "Banner гэж юу вэ? Түүнийг хийх..."

LuZa said...

толгой хүрэхчгүүм вайна

fuckd@yahoo.com said...

Chinii ened banneraa tawij yadii... t1 shasa

эрка said...

бараг л ойлголоо хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа би баннер яаж хийдэг юм бол гэж боддож байлаа одоо хийж үзнээ

angelic_universe said...

Ер нь бол нэг тийм анхаааааан шатны юм толгойд зурс хийлээ. Гэхдээ л сайн ойсонгүй. За за за зүгээр болохгүй бол Атаманыг дуудаад асуучий

Umard said...

KULA-d amjilt husye. Bi meddeg l dee gehdee daraagiin udaa Flash banner chaddag bol sonirhuulbal iluu olon hun sonirhono baih.

Dorjoo said...

Баярлалаа хө. Харж байгаад өөрийн гэсэн баннераа хийчихлээ.

Post a Comment

Таньд бага ч гэсэн хэрэг болсон бол урмын үгсээр мялаагаарай... ккк