Google adsense

Welcome to...

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ блогоороо Кула би өөрийн мэдсэн сурсан зүйлээсээ та бүхэнтэй хуваалцах болно. Сэтгэгдэлээр урам хайрлана биз...

Reclam

Хэрхэн оновчтой хайлт хийх вэ?

Wednesday, October 28, 2009 Labels: , 3 comments

Одоо үед Google ийг ашиглан интернэтээс хүссэн мэдээллээ олж авах бололцоотой болсон. Гэтэл зарим хүмүүс зөвхөн түлхүүр үгээр хайлт хийн өөрийн хүссэн мэдээллээ олж чаддаггүй. Нэмэлт олон боломжуудыг мэдэхгүй учраас эцэстээ хэн нэгнээс тусламж горьлох, варез сайтуудад хандах нь олонтаа.

За тэгэхээр өнөөдөр зөвлөгөө буландаа Google ашиглан хэрхэн хэрэгтэй мэдээллээ хайж олох талаар оруулахаар шийдлээ... Та өөрийн Google Advanced Search хэсгээр ороод ямар байдлаар хайлт хийхээ тохируулан хайх боломжтой. Энэнээс гадна шууд хайлтын цонхонд тохиргоо хийлгүйгээр ашигтай хайлт үүсгэх боломжтой...

Энгийн хайлт хийх

- Жишээ нь энэ сайттай холбоотой мэдээлэл харах бол...
KULA.MN гээд хайж болно...

- Энэ сайтын холбоосыг k-lesson болон Kula.mn ээс өөр ямар нэгэн блог сайт д оруулсан байгааг харахыг хүсвэл

KULA.MN -site:kula.mn -site:k-lesson.bblog.mn гэж бичээд хайх боломжтой...
тайлбар: энд -site: гэсэн байгаа нь тухайн сайтаас хайхгүй гэдгийг илэрхийлнэ.

- Энэ сайтын тухай ямар нэгэн сайт дээр юу гэж бичсэн байгааг үзмээр байвал... Жишээ нь Цахим дээр юу гэж бичсэнийг үзмээр бол...
KULA.MN site:tsahim.net гэж хайна...

- Хайлтын үр дүн олон гарч ирээд байвал "" гэсэн тэмдэгтийг ашиглаарай. Жишээ нь "блог хичээл" гэж бичвэл энэ 2 үг яг энэ байдлаараа дараалалж орсныг харуулн гэсэн зг...

- Мэдээж хүн бүр криллээр бичих боломжгүй тул хайж буй зүйл чинь монгол хэл дээр бол түүнийг боломжит латин галигуудаар нь мөн бичиж хайж байх хэрэгтэй.

Файл олох /нарийн хайлт хийх/
Та ямар нэгэн .мр3 форматтай Дуу гэсэн нэртэй файл олох хэрэгтэй гэж бодъё. Энэ тохиолдолд
- Дуу гэсэн үг агуулсан .мр3 файл хайх
"Дуу" filetype:мр3
тайлбар: filetype: оператор нь тухайн өгөгдсөн өргөтгөлтэй баримтаас хайхыг зааж өгнө.

- Дээрх хайлтын үр дүнд нийт 22.000 файл олдож байна гэж бодъё. Энэ хэтэрхий их тул бүгдээрээ зөвхөн гарчиганд нь Дуу гэсэн үг орсон файлууд хайя
intitle:"Дуу" filetype:мр3
тайлбар: intitle: оператор нь зөвхөн тухайн баримт, хуудсын гарчигнаас хайна гэсэн үг.

хайлтын үр дүн 89 болж зөвхөн Дуу гэсэн гарчигтай файлууд олдож байгааг та анзаарсан байх. Та одоо энэ дундаас өөрийнхөө хайсан зүйлийг төвөггүй олох боломжтой болох байх...

intitle: оператор нь дуу хайхад их хэрэглэгддэг. Учир нь хувь хүмүүс ихэнхдээ өөрийн вэб сервер лүүгээ ямар нэгэн нээлттэй тохиргоо бүхий хавтас үүсгэн файлуудаа хуулсан байдаг бөгөөд эдгээр нь index of гэсэн гарчигтай харагддаг.

- Жишээ нь: Keane-ийн шууд татаж авж болохуйц дуу хайж олцгооё
intitle:"index of" Keane
мөн та дараах байдлаар хайж болно
intext:"Parent Directory" Keane
тайлбар: intext: оператор нь зөвхөн үндсэн агуулгаас хайхыг зааж өгнө. Харин Parent Directory гэдэг үг нь нээлттэй хавтаснуудын хувьд байдаг үг юм.

Зарим нэгэн сонирхолтой аргууд
- Милийг, фийт гэх мэт хэмжээсүүдийг шилжүүлэхэд Google байхад хангалттай. Дараах аргаар туршаарай.

1 mile to km
10 m to feet

- Англи үгийн тайлбар харах гэж толь ашиглах ямар ч шаардлага байхгүй. Дараах байдлаар туршаарай.
define: blog

Өөр маш олон хайлтын аргууд бий... Тэдгээрийн тухай Google ийн албан ёсны тайлбартай хуудсаас орж үзээрэй...

хаяг: http://www.google.com/intl/en/help/features.html
Good Luck!!!

3 Response to "Хэрхэн оновчтой хайлт хийх вэ?"

angelic_universe said...

Сайхан мэдээлэл байна куламаа

Anonymous said...

Tnx, saixan medeelel bnoo.

Anonymous said...

Haha Kula Keane sonsdiimuu NICE NICE

Post a Comment

Таньд бага ч гэсэн хэрэг болсон бол урмын үгсээр мялаагаарай... ккк